Нүүр   /  

АРХАНГАЙ АЙМАГТ УРАН ОЛБОРЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ

2019-12-10  

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Архангай аймгийн Өндөр-Удаан,Чулуут ,Тариат сумын нутагт “Нуклер энержи Монголиа”ХХК нь ашигт малтмалын хайгуулын 5355X,5359X тоот тусгай зөвшөөрөлтэй аж. Энэ талаар гурван гол хөдөлгөөний тэргүүн Ц.Баярхүү хэлэхдээ "Бид 2011 онд тэмцэж, зогсоосон ч өнөөдөр дахин тусгай зөвшөөрлийг нь сэргээх гэж байна.Гурван сумын Засаг дарга нар зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зураагүйн төлөө “Бид 4-10 тэрбум төгрөгөө танай нутагт булчихаад байна. Та нар юугаараа төлөх вэ” гэж "Нукльер энержи Монголиа" ХХК дарамталж байна.Одоо Өндөр-Удаан, Чулуут, Тариат сумын Засаг дарга нарыг байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн" гэлээ.Мөн тэрбээр “Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой ч бидний соёлд таарахгүй зүйлүүд байна. Түүний нэг бол уран. Дэлхийн улс, орнууд уранаас татгалзаад байхад яагаад манай улс ураныг олборлох гээд байна вэ. Ураны талаарх мэдээллийг иргэдэд маш бага өгдөг.Уран бол маш аюултай. Хагас задрал нь л 4.5 тэрбум жил болж байж алга болдог бөгөөд хорт хавдар үүсгэж, урагт ч нөлөөлөхүйц хөнөөлтэй. Ураны хохирлыг амссан гаднын олон улс орон бий. Иймд уран олборлох гээд байгаа байгууллага болоод зөвшөөрлийг нь өгөх гэж байгаа хүмүүс ураны талаар мэдлэг дутмаг байна гэж үзэж байна. Дээд, доод түвшиндээ ч ураны хор хохирлын талаар бага судалсан байна.Бид Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана" гэдгийг онцоллоо.

 

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?