Нүүр   /  

НУТГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛТЭНД

2019-12-12  

Завханы 24 сум “Нэг сум-нэг бахархал аян”-ны хүрээнд өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Аяны хүрээнд сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг илрүүлж хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан байна. Үр дүнд нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий зэрэг олон давуу тал бий болсон байна.

Тухайлбал Дөрвөлжин сум гэхэд байгалийн чацаргана жимсээ түшиглэн жижиг цех байгуулж чацарганын жүүс, тос зэрэг нэрийн бүтээгдэхүүнтэй болсон байна. Идэр сумын монгол гутал, Их-Уулын мод модон бүтээгдэхүүн, Отгон сумын зүү ороож оёсон уран хатгамлын бүтээлүүд, Отгонтэнгэрийн арц, Ургамал сумын суль сульхирын гурил, ингэний хоормог, Сантмаргаз сумын Дэвтээр нуурын бор давс, Сонгино сумын ургамлын цай, хийцтэй хатаасан цай, Тосонцэнгэлийн байгалийн зэрлэг жимсний бүтээгдэхүүнүүд, эсгий гутал гэх мэтийг өөрийн брэнд хэмээн зарлаад байгаа аж. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж 4500 гаруй иргэн ажлын байртай болсон байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?