Нүүр   /  

АРВАЙХЭЭР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2019-12-18  

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр нь 2057 га талбай бүхий нутаг дэвсгэр, 9097 өрх айл, 31487 хүн амтай. Тэгвэл ерөнхий төлөвлөгөөг 14 мянган өрх айл, 50 мянган хүн амаар төлөвлөн  “Зуны гүүр” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Орон нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой тус төлөвлөгөөнд хотын газар зохион байгуулалт, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, гудамж замын сүлжээ, ногоон байгууламж зэргийг багтаасан байна. Тухайлбал, Арвайхээр, Тарагт сумын хилийн цэст өөрчлөлт оруулах, иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох, төвлөрсөн дулааны шинэ эх үүсвэрийг барьж байгуулах зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байгаа аж.

 

 

Э.Сувд-эрдэнэ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?