Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллого дуусаад байна. Энэ жилийн мал тооллогоор ҮСХ 5 аймагт хяналтын тооллогыг явуулжээ. Тодруулбал, мал тооллогын явцад малын шилжилт хөдөлгөөн, малын хулгай, малын зүй бус хорогдлын мэдээг давхар цуглуулсан байна. Хяналтын тооллогыг тухайн аймгийн нийт малчин өрхийн 10 хүртэл хувьд хийсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ. Малчид энэ жилийн мал тооллогод идэвхтэй оролцож, аймаг, сум, багийн Засаг дарга нар болон аймаг, сумын Төрийн сангийн ажилтнууд, Мал тооллогын комиссынхон малчдыг мэдээллээр ханган хамтарч сайн ажилласан талаар ҮСХ-ны статистикч Н.Мягмарханд хэлж байна. Энэ жилийн тооллогоор бог болон бод малын зөрөө гараагүй, малчид хашаа хорооныхоо мэдээллийг хүртэл гаргаж өгсөн байна. Түүнчлэн тооллогын урьдчилсан дүн энэ 7 хоногт гарна.
Э.Сувдаа