Нүүр   /  

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ШУУРХАЙ ДАМЖУУЛАХ СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ

2019-12-26  

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйт нар хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай дамжуулах зорилгоор гар утасны мессэж үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай систем боловсруулсан юм. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч,  21 аймгийн 330 сумын 1,820 багийн  малчин, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Цаашид системийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор мэдээллийн сан, программ хангамжийн эх кодыг нөөцлөх, нөөц сервер үүсгэхэд  зориулж ашиглах компьютер, цахим мэдээлэл хадгалах төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?