Нүүр   /  

АЙМАГ, ДҮҮРГИЙН ДАРГА НАР ОЛУУЛАА ДЭВШИНЭ

2019-12-30  

УИХ-д дэвшихийн гол бэлтгэлийн бааз бол аймаг, дүүрэг. Тэд иргэд, сонгогчидтойгоо бүтэн дѳрвѳн жил ноцолдохдоо давхар нүүдэл хийдэг. Энэ маягаар дүүргийн дарга Ганболд, Батзориг нар УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байсан. Аймгаас Санжмятав, Тогтохсүрэн нарыг нэрлэж болно. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс С.Одонтуяа, Хэнтий аймгаас Ганбаяр, Завханаас Батсайхан нар дэвших магадлал ѳндѳр болсон байна. МАН-ын зүгээс Хэнтий аймагт Ерѳнхий сайд У.Хүрэлсүх, шадар сайд Оюун-Эрдэнэ нар хослох нь нэгэнт тодорхой болсон. Харин тойргийн мандатын тооноос хамаарч Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлэх эсэхийг шийдэх болжээ. Учир нь аймгийн дарга Ганбаяр УИХ-нэр дэвших саналтайгаа намдаа дуулгасан байна. Томсгосон тойргоор сонгууль явах учир нам доторхи ѳрсѳлдѳѳн ѳндѳрсѳнѳ гэдгийн эхлэл нэр дэвшихээс эхэлж байна. 

Бат-Эрдэнэ аварга Хэнтийгээс дэвшинэ, дахин сонгогдоно гэдэгтээ итгэж буй. Гэхдээ МАН дэвшүүлэхгүй бол яах билээ гэдгээ аварга тунгааж бодоогүй гэж хэлж чадахгүй

Хэнтий аймгаас 2020 онд МАН-аас нэр дэвшигчид УИХ-д сонгогдоно. Тиймээс урд нь хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Ганбаяр энэ удаа дэвшвэл ялна гэж тооцоолсон. Тэр ѳѳрѳѳ олигтой ажиллаагүй ч, ерѳнхий сайд, шадар сайдаас зүүгдээд ч болов сонгогдоно гэж бодож буй. Тиймээс юуны ѳмнѳ гол ѳрсѳлдѳгч болох дархан аварга Бат-Эрдэнийг зайлуулж чадвал түүний хүсэл биелнэ. Тиймээс Бат-Эрдэнийг аймгийн дарга Ганбаяр амалж авлаа.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?