Нүүр   /  

ШИРЭЭГИЙН ГОЛЫН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2020-01-02  

Завханы Цагаанхайрхан сумын Ширээгийн голын төмөр бетонон гүүр оны өмнөхөн ашиглалтад орлоо. Тус гүүрийг улсын төсвийн хоёр тэрбум 245 сая гаруй төгрөгийн санхүүжилттэйгээр хийж, барилгын ажлыг "ЗЗБ" ХХК гүйцэтгэжээ. Ширээгийн голын төмөр бетонон гүүр нь 90,9 метрийн урттай, найман метрийн өргөнтэй ажээ. Гүүрний барилгын ажилд орон нутгаас 20 гаруй хүнийг туслах ажилтнаар авч, нийт 12 техник, 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Өнгөрсөн жил гүүрний барилгын ажлын бэлтгэл ажил, далангийн суурийн ажлуудыг хуваарийн дагуу амжилттай хийсэн аж. Харин зуны улиралд үерийн асуудлаас болж бага зэрэг хугацаа алдсанаас болж 10 дугаар сард ашиглалтад өгөх гүүрний ажил оны өмнөхөн бүрэн дуусаж улсын комисст хүлээлгэн өгчээ. Цагаанхайрхан сумын Ширээгийн гол нь Завхан аймгийн төвөөс урд бүсийн чиглэлийн сумдад хүрдэг гол зам төдийгүй Завханаас Говь-Алтай, Баянхонгор аймаг руу зорчдог зам юм. Тиймээс тус гүүр ашиглалтад орсноор том оврын тээврийн автомашинуудаас гадна, Улиастайгаас урд чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд, иргэдийн аюулгүй саадгүй зорчих хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан гүүр болсон. Нэлээд хэдэн жил зориулалтын төмөр бетонон гүүргүйгээс болж иргэд, тээвэрчдэд хүндрэл учирдаг байсан. Түүнчлэн жил бүр үерийн асуудлаас болж аюулгүй зорчиход бэрхшээлтэй байдаг байсан. Сумын иргэдээс болон ЗДТГ-аас тойргийнхоо УИХ-ын гишүүнд санал тавьснаар улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгуулж өнөөдөр бид аюулгүй зорчих боломжтой чанарын шаардлга хангасан гүүртэй боллоо хэмээн Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?