Нүүр   /  

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2020-01-06  

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн орон нутагт анх удаа сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэр ойрын хугацаанд Арвайхээр хотын хэрэглэгчдэд сайжруулсан түлш нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Тус үйлдвэр жилд 50 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн уг үйлдвэрийг Баянтээгийн нүүрсний уурхайгаас нэг тэрбум төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 400 сая төгрөгийн санхүүжилтийн төсөвт өртгөөр байгуулсан байна.

 

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?