Нүүр   /  

АРД АЮУШИЙН ТҮРҮҮВЧ

2016-04-28  

Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл, түүний гэрэл зураг, архив гээд судлаачдын эрдэм шинжилгээний хурал Монголын үндэсний түүхийн музейд боллоо.

Тус музейн сан хөмрөгт түүхэн эрхмийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс ганцхан түрүүвч нь л байдаг аж. Түрүүвчийг 1959 онд музейн данс бүртгэлд тэмдэглэсэн байна.

Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1911 онд өөрийн хошууны ардуудыг удирдан захирагч ноён Маньбазарын эсрэг 10 орчим жил заргалдан тэмцсэнийхээ төлөө хүнд эрүү шүүлт хүлээж гянданд хоригджээ. Тэрбээр хошууны засаг ноёд, хятад худалдаачдын эсрэг зарга үүсгэн тэмцэж, янз бүрийн эрүү шүүлт хүлээж, тэр бүхнийг өөрийн зориг тэвчээрээр даван гарч ард олны дунд “Ард Аюуш” хэмээн алдаршсан байна.

 

 

 

А. САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?