НДШ-ээс 6 САРААР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ИРГЭДЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМААРАХГҮЙ

2020-03-30  

COVID-19 халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоон хоногт болсон билээ. Хуралдаанаар нийт 7 арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэх шийдвэр гарсан юм. Дээрх шийдвэрүүдээс НДШ-ээс чөлөөлөгдөх иргэдийн тухай мэдээлэлд зарим нэг тодруулга хийх шаардлагатай болсон. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон арга хэмжээ юм.  Энэхүү шийдвэр нь зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга тодотгон мэдээлсэн билээ. 

Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой бас нэг шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм. Харин энэхүү шийдвэр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хамаатай эсэх талаар ХНХЯ-аас "НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна" нэмж мэдээлсэн юм. Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан билээ. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Deegii :Bayrallaa 2020-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?