Нүүр   /  

ХЭСГИЙН АХЛАГЧИД ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

2020-04-14  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас  “Олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хорооны хэсгийн ахлагчийн ажиллах түр журам”-ыг батлуулахаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан. Үүний дагуу Онцгой үеийн шийдвэр гаргах журмаар Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа замыцн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн цагдаагийн тоог нэмэгдүүлэх тогтоол баталсан байдаг.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 250 гаруй орон тоонд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амаьдрах эрхийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гэрээгээр хүчин зүтгэж байгаа юм. Улс орон, дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын эсрэг тэмцэ, олон нийтэд зөв хандлага, соёл төлөвшүүлэхэд энэ бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас шинээр хүн сургаж ажиллуулах төсөв хөрөнгө 2020 оны төсөвт тусгагдаагүй нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Энэ жилийн баталсан төсвийг цалин урамшууллын зардлын хүрээнд тусгасан.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх боломжоо нэмэх зорилгоор хороодын хэсгийн ахлагчдаар олон нийтийн цагдаагийн үүргийг түр гүйцэтгүүлэхээр төлөвлөн дээрх журмыг боловсруулжээ. Хууль тогтоомжийг сурталчлах, гудамж талбайд шүлс, хогоо хаях, зөвшөөрсөнөөс бусад цэгт тамхи татах зөрчил зэрэгт хяналт, шаардлага тавьдгаараа олон нийтийн цагдаа болон хэсгийн ахлагчдийн ажлын чиг үүрэг ойролцоо хэмээн үзсэн байна.

Тухайн ажлын хүрээнд өдгөө нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй хорооны хэсгийн ахлагчдаас сургалтад хамрагдаж, шалгалт, шаардлага хангаж тэнцсэн иргэдээр олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгүүлэх юм. Тэргүүлэгчид журмын төслийг хэлэлцэн дэмжиж, олон нийтийн цагдаагийн хантааз, малгай зэрэг хэрэгсэлд зарцуулах хөрөнгийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санхүүжүүлэхээр тогтлоо.

Ингэснээр шинэ коронавируст халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хотын соёлыг нэмэгдүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын  тогтолцоог сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, энэ чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт тавих ажилд хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэн оролцох боллоо.

Жич: Олон нийтийн цагдаагийн ажилтан гэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хэлнэ.
 
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?