Нүүр   /  

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСНЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 21 ХУВИАР БУУРАВ

2020-04-28  

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулга мэдээлэл авлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн онд Улаанбаатар хотын Цагдаагийн удирдах газарт 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 21 хувиар буурсан байна. Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15-34, гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар буурсан байна. Мөн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эрүүлийн автомашинуудын 40 орчим хувийг бүрэн шинэчилж өгсөн байдаг. Үр дүнд нь гэмт хэргийн дуудлага мэдээлэл түргэн шуурхай очих боломж бүрдсэн юм.

 

Эх сурвалж: НИТХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?