Нүүр   /  

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

2020-05-27  
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар  барилгын гадна болон дотоод засал чимэглэлийн 53 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр өдөрт хуурай болон шингэн материал 40 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар захиалгаар буюу 50-60 хувьд нь ажиллаж байгаа аж. Мөн Жоби үйлдвэр нь 2018 оноос дотооддоо анх удаа замын тэмдэглэгээний цагаан будгийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Төрийн байгууллагууд дунджаар замын тэмдэглэгээний будгийг  1 метр квадратыг нь  28.000 төгрөгөөр авдаг бол Жоби үйлдвэр стандартад нийцсэн будгийг 9.200 төгрөгөөр санал болгодог гэдгийг “Хараа сүмбэр” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнх-Оюун хэллээ.

 
Р.Дагва: Улаанбаатар  хот хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
 
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Улаанбаатарыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэхэд эрхзүйн зохицуулалтаар дэмжиж ажиллана.  Хувийн хэвшлээс орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засаг, бизнесийн өгөөжийг харна. Ингэснээр ажлын байр бий болж, өрхийн орлого ч нэмэгдэнэ гэдгийг онцоллоо.  Дашрамд дурдахад Монгол улсын хэмжээнд барилгын материалын 5 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд салбарын зах зээлийн 20-30 хувийг эзэлдэг.  Манай улс жилд 1 сая ам.долларын үнэ бүхий эмульс, будгийг хэрэглэдэг байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?