Нүүр   /  

МОНГОЛД 118 ОРНЫ 19 МЯНГА 159 ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА

2020-06-09  

Монгол Улсад өнөөдөр нийт 118 орны 19159 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байна.

Урьд жилүүдтэй харьцуулахад коронавирус гарсантай холбоотой 4-5 мянгаар гадаад иргэдийн тоо буурсан бөгөөд хөдөлмөр эрхэлж байгаа 3989, оюутан 2825, хөрөнгө оруулагч 2096, цагаач 1882 иргэн байгаа аж. Цагаач иргэдийн дийлэнх буюу 95 хувь нь БНХАУ болон ОХУ-ын иргэд байна. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, манайд амьдарч байгаа 1376 хүн бий.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэдийн байж болох тоон хязгаарыг Монгол Улсын иргэдийн гурван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Мөн нэг улсын иргэн нэг хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр нэг улсын иргэн хамгийн олондоо 33710-аас хэтрэх ёсгүй. Үүнийг Гадаадын иргэн, харьяатын газраас хилийн орсон, гарсан иргэдийн тоогоор гаргадаг юм байна.

БНХАУ-ын иргэд 7500 гаруй байгаагаас 1483 нь хөдөлмөр эрхлэгчээр /Петрочайна Дайчин Тамсаг компанийн нефть боловсруулах салбарт/, 2207 нь оюутан, 1278 хөрөнгө оруулагч, 1233 иргэн Монгол Улсад цагаачлан оршин сууж байна. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болон оршин сууж байгаа 413 хятад иргэн байгаа гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ

 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/227926

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?