Нүүр   /  

"PRIDE MONTH"

2020-06-17  

(Энэхүү нийтлэл нь танин мэдэхүйн зорилготой бөгөөд, ЛГБТИК чиг баримжаатай хүмүүсийг буруутгах эсвэл суртачилах санаагүй болно.)

Жил бүрийн 6 сарыг “Pride month” буюу ЛГБТИК хүмүүсийг эрхийг хамгаалах цаг үе хэмээн цохон тэмдэглэдэг билээ. Нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх, тайван жагсаал хийх, дуу хоолойгоо хүргэх зорилготой. Үүний хүрээнд: Постер хуудас тараах, шүлэг, зохиол унших, илтгэл, яриа хийх, фестивал, эвэнт зохиох гэсэн үйл ажиллагаануудыг хийдэг билээ. 

ЛГБТИК хэмээх үгийн товчлолыг тайлбарлахаас нийтлэлээ эхлэе. 

Л- Лесби                     

Бие махбод, хайр дурлал, сэтгэл зүрхний хувьд эмэгтэй хүмүүст татагддаг хүмүүс. Зарим лесбиян хүмүүс өөрийгөө тодорхойлохдоо

гей гэдэг үгийг хэрэглэдэг. Лесбиян хүмүүсийг гомо, эсвэл гомосексуал хэмээн нэрлэх ёсгүй. 

Г-Гей 

Бие махбод, хайр дурлал, зүрх сэтгэлийн хувьд ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүсийг тодорхойлдог тэмдэг нэр. Жишээ

нь, гей залуу, гей хүмүүс. Эмэгтэй хүмүүсийн хувьд лесбиян гэдэг нэр

үг ба тэмдэг нэрийг хэрэглэх нь тохиромжтой ба гей гэдэг үгийг ч мөн хэрэглэдэг. Гомосексуал гэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийх ёстой, учир нь олон лесбиян, гей хүмүүс үүнийг сөрөг утгатай ба доромжлолын өнгө аяс агуулсан хэмээн үздэг. 

Б- Бисексуал     

Бие махбод, хайр дурлал, сэтгэл зүрхний хувьд эрэгтэй, эмэгтэй

аль аль хүйсийн хүмүүст татагддаг хүмүүс. Бисексуал хүмүүс аль аль хүйсийн хүмүүстэй бэлгийн хавьталд орсон ч байж болдог, үгүй ч байж болдог. Бисексуал хэмээн өөрийгөө тодорхойлохын тулд бэлгийн хавьталд орсон байх шаардлагагүй. Бисекс гэдэг товчилсон үг байддаггүй учраас битгий хэрэглээрэй. 

Т- Траснжендэр 

Өөрийн хүйсээ төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээсээ өөрөөр тодорхойлдог,

эсвэл илэрхийлдэг хүмүүсийг хамарсан, тэмдэг нэрээр хэрэглэгддэг нэгдсэн нэр томьёо. Энэхүү нэр томьёонд дараах хүмүүс багтах ба эдгээр хүмүүсээр хязгаарлагдахгүй. Үүнд: транссексуал, трансвестит болон бусад хүйсийн хувьд төрөхөд тэмдэглэгсдэн хүйсээсээ өөрөөр өөрийгөө илэрхийлдэг, тодорхойлдог хүмүүс багтана. (ж. нь: жендэркүийр, нонбайнари, жендэрфлүид, ажендэр г.м) Трансжендэр хүмүүс ихэвчлэн эрэгтэйгээс эмэгтэй трансжендэр, эмэгтэйгээс эрэгтэй трансжендэр гэж өөрсдийгөө тодорхойлдог. 

Транс хүмүүсийн тухай бичихдээ тэдний өөрийгөө илэрхийлж, тодорхойлдог хүйсээр нь бичээрэй. Трансжендэр хүмүүс хүйсээ дааврын эсвэл мэс заслын аргаар шилжүүлэхийг сонгож ч болдог, сонгохгүй ч байж болдог. 

И- Интерсекс                 

Биологийн хүйс нь эм, эр аль болох нь тодорхойгүй байдлыг интерсекс гэнэ. Ген, гормон ба анатомийн олон шалтгаанаас үүдэн хүний хүйс тодорхойгүй байж болдог. Жишээ нь Клайнфелтерын синдром. Эцэг эх болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс хүүхэд төрсөн даруйд түүний хүйсийг эр эмийн аль болохыг шийдэж, зөвхөн тэр хүйст нь хамаарах шинж тэмдгийг нь үлдээн, нөгөө хүйсийн шинж тэмдгийг нь хагалгаагаар авч хаядаг. 

Насанд хүрсэн олон интерсекс хүмүүс ийм үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо өргөж байгаагаас үүдэн хүүхдийг нялхад нь ийм мэс ажилбар хийхээ зогсоосон. Интерсекс гэдэг нь трансжендэр гэсэн үгтэй ижил утгатай үг биш ба энэ хоёр үгийг хооронд нь хольж хэрэглэхээс сэргийлээрэй.         

К- Күийр 

Түүхийн хувьд энэ үг нь анх доромж утгаар хэрэглэгддэг байсан ч цаг хугацааны явцад ЛГБТИК хүмүүс

энэ үгийг өөрийгөө бахархалтайгаар илэрхийлэх үг болгож чадсан юм. Хэдий тийм ч бүх ЛГБТИК хүмүүс энэхүү нэр томьёог өөртөө хамаатуулан ашигладаггүй болохыг мөн анхаарах ёстой. Ихэвчлэн энэ нэр томьёог бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг хоёрхон туйлт гэж үздэггүй ЛГБТИК хүмүүс хэрэглэдэг.                    

Нонбайнари, жендэркүийр                

Өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйст багтааж үздэггүй, эсвэл аль аль хүйст хамааруулж мэдэрдэг хүмүүсийн хувьд хэрэглэдэг олон улсын нэр томьёо. Энэ нэр томьёо нь трансжендэр эсвэл трансексуал үгнүүдтэй нэг утгатай үг биш. Өөрийгөө энэ нэр томьёогоор тодорхойлдог хүмүүст хэрэглэнэ.         

Нью-Йорк хотод болдог “Pride Paradise” жагсаал нь хамгийн өргөн хүрээнд буюу 500,000 хүний бүрэлдхүүнтэй болдог. Тэгвэл яагаад ийм хөдөлгөөн өрнөх болсныг судалж үзэцгээе. 

Тэртээ олон жилийн өмнө 1972 онд George Duncan, Roger Jones нар бэлгийн чиг баримжаагаасаа болоод гол руу шидүүлж байсан гэдэг. 1988 онд Scott Johnson-ыг 50 метрийн доор хавцлын ёроолд үхсэн байдалтай олж байжээ. Түүнийг амиа хорлосон гэж тэмдэглэж байсан ч үнэн хэрэгтээ “Гомофоби” хүний гарт амиа алдсан нь сүүлд тогтоогдсон байна. Нэг ёсондоо ЛГБТИК хүмүүсийн чих сортойлгом хэрэгүүд жил бүр шил шилээ даран гарч байгаа нь ийм хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй байгааг илтгэж байна. 

FBI-ийн мэдээллэснээр нийт хүн амины хэргийн 20 хувийг ЛГБТИК хүмүүс бүрдүүлдэг гэнэ. АНУ-д л гэхэд зөвхөн гэй хүмүүсийн ордог шөнийн цэнгээний газарт буутай хүмүүс дайрч орон 100 хүнээс 49-г нь алж, 53г нь гэмтээсэн хэрэг гарч байсан.                                                    

АНУ-ын хувьд мужийн болон орон нутгийн ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулиуд бүгд хүйсийн баримжаа (трансжендэр хүмүүсийг хамгаалах), бэлгийн чиг баримжаанд (ЛГБ хүмүүсийг хамгаалах) үндэслэсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг заалтыг тусгасан уу гэвэл үгүй юм. ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас ягштал хамгаалсан үндэсний хэмжээний хууль алга байна.                         

Хамгийн сүүлийн нэг жишээг дурьдвал Tony McDade гэх траснжендэр залууг нэгэн цагдаа буудаж алсан хэрэг 5 сарын 27-ийн өдөр болж одоо ч ЛГБТИК хүмүүст тайван амьдрах орон зай дутагдаж байгааг илтгэж байна.                                        

2015 оны судалгаанаас үзэхэд, ЛГБТ хүмүүсийн 63 хувь нь ямар нэгэн байдлаар гадуурхалтад өртөж байсан гэж мэдээлжээ. Үүнээс 47 хувь нь ажлын байран дахь гадуурхалтад өртсөн бол 19 хувь нь олон нийтийн газар нэвтрэх гэж байгаад нэрвэгджээ. 14 хувь нь амьдарч буй байр сууцандаа гадуурхагдсан бол үлдсэн есөн хувь нь боловсролын тогтолцооны орчинд ялгаварлан гадуурхалтад өртсөн тухайгаа мэдэгджээ.                     

Трансжендэр ялгаварлан гадуурхалтын үндэсний судалгаанд дурдсанаар, оролцогчдын 63 хувь нь ноцтой ялгаварлан гадуурхалттай нүүр тулсан бол 23 хувь нь маш ноцтой буюу амьдрал сүйтгэх шинжтэй үйл явдал, хүчирхийлэлд гурав ба түүнээс дээш удаа өртсөнөөр тодорхойлогддог (жишээлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээн хүртэж чадахгүй байх, бэлгийн дарамтанд өртөх, өмч, эд хөрөнгөө хураалгах, багш нарын дарамт шахалт гэх мэт) “гамшгийн хэмжээний ялгаварлан гадуурхалт”-тай учирч байжээ. 

“Hate never made anybody less gay” гэсэн үгээр энэхүү нийтлэлээ дуусгая.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?