Зоонозын өвчин судлалын Үндэсний төв халдваргүйжүүлэлт, хамгаалалтын талаар сургалт зохион байгуулллаа. Сургалтыг "COVID-19"-ийн халдварын цар тахлын үеийн халдваргүйжүүлэлт, халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа” сэдэвт хөтөлбөрийн дагуу явуулав.
Энд АШУҮИС-ийг энэ онд төгссөн хүмүүс оролцлоо. Тэд шаардлагатай тохиолдолд "COVID-19"-ийн халдварын голомтод дайчлагдан ажиллах эмч мэргэжилтнүүд юм. Сургалтыг танхимын болон дадлагажих хэлбэрээр явуулав.