Нүүр   /  

АЙМГИЙН МУЗЕЙН АЖИЛТНУУД ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭС ШИНЭЭР ОЛЖ БҮРТГЭЛЭЭ

2020-06-26  

Булган аймгийн музейн ажилтнууд хадны зураг, бичээс шинээр олж, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэжээ. Тус аймгийн Орхон сумын 1-р багийн нутаг Шувуутын гол, 3-р багийн нутаг Агуйн нуга хэмээх газар найман ширхэг түүхийн дурсгалыг нээж баримтжуулсан байна.

Аймгийн музейн ажилтан Р.Болд:

-Хадан дээр зогсож байгаа хүн, тамга, буга, янгирыг дүрслэн сийлсэн зургууд байсан. Мөн байгалийн тогтоц бүхий агуйн орчимд маанийн үсгийг төвөд, монгол, соёмбо үсгээр сийлсэн бичиг, Орхон голын хүрэмний бэлд янгир сийлсэн чулуун хөшөө, ойролцоо байх хадан дээр буга, согоо, мөн суварга хэлбэртэй хадан дээр баруун тийшээ харсан морь, зүүн тийшээ харсан нохой, төвөд үсгийг хамтатган сийлсэн дурсгалуудыг шинээр нээн илрүүлж бүртгэн баримтжууллаа гэж ярилаа. Тус аймагт нийтдээ 3100 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл бүртгэлтэй байдаг аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?