Нүүр   /  

Хөгжмийн боловсрол нь бусад “хөгжмийн бус” боловсрол эзэмших чадварыг сайжруулж өгдөг.

2020-06-26  

Дуу хөгжмийн бүтээл, тоглолтыг хүүхдүүдийн хувьд аль болох илэрхийлэл сайтай, сонирхлыг нь татахуйц, хийсвэрлэх сэтгэлгээг нь өдөөн хөгжөөж, бие махбодоороо илэрхийлэн гаргаж болохуйц, бүгдэд хүртээмжтэй байлгахыг хичээх нь чухал.

Хүүхдэд хөгжмийн боловсрол олгохын тулд ямар зорилго тавих ёстой вэ? Юун түрүүнд хөгжмийн соёлын суурь тавьж өгөх, хөгжимд хандах сэтгэл хөдлөлийн болоод ухамсрын хандлагыг нь төлөвшүүлэх, эх орны болоод дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцуулах, өөрийн гэсэн хөгжмийн таашаал, гоо зүйн орчин бүрдүүлэх, хөгжмийн хийсвэр сэтгэлгээгээ хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлэх хүслийг нь өдөөх, гоо сайхныг мэдрэх, баримжаалах, нарийвчлах чадвартай болгох, уян налархай, өөрийн гэсэн илэрхийлэлтэй байлгах зорилго тавина.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хөгжим хүлээн авч, мэдэрч ойлгох хувийн дадал туршлага бага учраас эмоцийнх нь хариу илрэлийг тодорхойлох үүднээс хэд хэдэн төрлийн хөгжмийн бүтээлийг дахин дахин сонсгоод үз. Ингэж сонсгоход хүүхдийн хөгжмийн дүрслэн ойлгох сэтгэлгээ гүнзгийрч, эмоц буюу сэтгэл хөдлөлийн дадал туршлага нь ихсээд ирнэ.

Дээр нь уран дүрслэлтэй үг яриа, зураг дүрсээр баяжуулж өгөх юм бол хөгжмийн бүтээлийн эмоц дүр төрхийг ойлгож, сэтгэлдээ төсөөлөх чадвар бүр сайжирна. Урлагийн өөр өөр төрөл болох дуу хөгжим, утга зохиол, дүрслэх урлагийг хооронд нь уялдуулж өгснөөр нэг нь нөгөөгөө баяжуулж, хүүхдэд танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх үр нөлөө нь ихэсдэг.

Хүүхэд дуу хөгжмөөс төрсөн сэтгэгдлээ эргүүлээд биеийн хөдөлгөөн, зурсан зураг, баримлын шавраар тоглох зэрэгтээ тусгадаг нь эмоцоо дуу хөгжмөөр дүрсэлж буй хэрэг бөгөөд соёл, урлагийн мэдрэмжтэй болж буйнх нь баталгаа. 

 

Гэтэл хүүхдийн оюуны чадавх эрт хөгжих нь байгалиас заяагдмал хөдөлгөөний идэвх, мэдрэлийн тогтолцоо, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж мэдрэхүй үүсэж бүрэлдэх процессыг дарангуйлж, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөлөх эрсдэлтэй.

Хүүхдийг өв тэгш бие хүн болгож хөгжүүлэх гэвэл сэтгэцийнх нь оюуны болоод эмоцийн талыг харгалзан, нягт уялдаатай цогц хөгжүүлэх шаардлагатай. Чухам ийм учраас боловсролын стандарт хүртэл хүүхдийн насны онцлогийг харгалзаж хүмүүжүүлэх, хөгжүүлэх, сургах гэсэн цогц зорилго дор сургуулийн өмнөх болон бага дунд насанд нь хөгжмийн боловсролтой нөхөрлүүлэх хөтөлбөрт ач холбогдол өгөх болсон.

Хүүхдийг цогц хүмүүжүүлэхэд хөгжмийн боловсрол маш чухал. Хөгжмийн боловсрол нь хүүхдийн танин мэдэхүйн болоод сэтгэл санааны хөгжилд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Үүнд амьдралын дадлага туршлагыг нь системтэй өргөжүүлж, бусдын сэтгэл санааг мэдрэх, ойлгох моралийн хичээл болоод зогсохгүй, хөгжмийн сонсгол, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулдаг сайн талтай. 

Хүүхдийг дуу хөгжимд ойр байлгах нь уран бүтээлч хувь хүн төлөвших, гоо сайхны мэдрэмж-эмоц хөгжих таатай нөлөөлдөг төдийгүй уран төсөөллийн гайхамшигт, өнгөлөг, үлгэрийн ертөнцөд нэвтрэх үүд хаалга болно. Чухам ийм учраас сургуулийн өмнөх насны хүүхдийг ардын, сонгодог, орчин үеийн хөгжимтэй байнга танилцуулж, ойлгуулах нь өнөөгийн цаг үеийн бодит шаардлага юм. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR MAXWELL:Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 до****ыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL 2020-06-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?