Нүүр   /  

Солонгон өдрийн зочин

2020-06-27  

26 градусын дулаантай зургаан сарын солонгон өдрийн мэнд! Өнөөдрийн “Цагаан булан”-ийн зочиноор Монголын ЛГБТ төвийн сайн дурын ажилтныг урьж оролцуулж байна.  

(Зочныхоо аюулгүй байдал, тав тухтай байдлын тулд хувийн мэдээллийг нь нууцлав.) 

Бэлгийн чиг баримжааг үл харгалзан хүн бүр ЛГБТИК+ хүмүүсийн тухай тодорхой мэдээлэлтэй байх нь чухал. Тиймээс өнөөдөр ярилцлагын хүрээнд;

  1. Хэрхэн Come out хийх

  2. Ойр дотны чинь хүн танд ЛГБТ гэдгээ хэлвэл яаж хүлээж авах ёстой. 

  3. ЛГБТ хүмүүс өдөр тутмын амьдралдаа ямар хүндрэлүүдтэй учирдаг талаар тусгав. 

Come out хийхийн өмнө болон дараах амьдралд ямар өөрчлөлт гардаг вэ? 

Гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчноос нь хамаараад хүн бүрт өөр байна мөн тухайн хүн маань өөрийгөө яаж илэрхийлхээс шалтгаална гэж боддог. Жишээ нь шууд л би ийм, намайг заавал хүлээж ав гэж тулгаж хандаж болохгүй. Хүмүүс ямар ч хариу үйлдэл үзүүлж магадгүй гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Миний хувьд come out хийсний дараа арай илүү айдастай болсон байх. 

Сome out хийх хамгийн тохиромжой нас?

Аль ч насандаа come out хийж болно гэхдээ миний хувьд бие даасан, сэтгэлзүйн хувь бэлтгэлтэй болчихоод хийвэл дээр гэж боддог. Санхүүгийн хувьд гэр бүлээсээ хараат бус болчихоод хийх нь хамгийн тохиромжтой. Би хувьдаа 2-р курст орох жилдээ come out хийж байсан. Гэр бүлийхэн минь тийм ч таатай хүлээж аваагүй.              

Монголд ЛГБТ хүмүүст хандах хандлага ямар байдаг вэ?

Нэлээд хүнд, хүнд юм олон сонсож байсан. Жишээ нь: хэдэн долоо хоног гэрийн хорионд оруулах, хоол ундыг нь хорих, мөнгө төгрөг өгөхөө болих, нүд, амыг нь хөхөртөл зодох гэх мэт дарамт шахалтууд гардаг. Жоохон аймар. 

Олон нийтэд come out хийсэн Ган-Од-оор ЛГБТ хүмүүсийг дүгнэх хандлага бий, энэ тал дээр чиний бодол юу вэ?

Intersex(төрөхдөө биологийн хувьд эр, эм хоёр бэлэг эрхтэнтэй төрсөн хүн) гэж өөрийгөө тодорхойлдог. Ган-Од гэдэг хүний хувьд ардчилал гарахаас өмнө өөрийгөө  илэрхийлсэн хүн гэдэг утгаар нь хүндэлдэг. Трансжендер хүмүүсийн төлөөлөл болж гарч ирсэн учир хувь хүнийхээ хувьд алдаа гаргах эрхгүй болсон юм уу гэж хардаг.  

ЛГБТ хүнийг гаднаас нь хараад таних боломжтой юу? 

Gay radar байдаг гэж ярих нь бий. Тэрийг бас өөрсдөө ч гайхаад байдаг юм. Зарим хүмүүс эмэгтэйлэг эрэгтэй хүн байх юм бол gay, эрэгтэйлэх эмэгтэй байх юм бол lesbian гэх гээд байдаг. Тийм хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл фитнессээр хичээллэдэг gay хүмүүс ч бий. 

Өөрийн бэлгийн чиг баримжааг мэдэлгүй аль хэдийн гэр бүл зохиочихсон  тохиолдол гардаг уу?

Миний танил нэг гэр бүлтэй эгч байдаг юм. Мэдээж нөхөр, хүүхэддээ хайртай боловч сүүлд өөрийн бэлгийн чиг баримжааг тодорхойлсон гэж ярьж байсан. Нэгэнт амьдрал зохиочихсон учир яах ч аргагүй, гэхдээ харамсал тээж явдгаа хэлж байсан. Өөр нэг жишээг дурдах юм бол, миний таньдаг нэг ах хэдий эхнэртэй боловч өөр залууд сэтгэл алдарсан болохоор цаашид харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа хэлж байсан. Ийм олон тохиолдлууд байдаг. 

Өөрийнхөө бэлгийн чиг баримжааг олж мэдэхэд ямар үйл явц болдог вэ?

Би гомо гэдгээс өөр үг мэдэдгүй байх даа өөрийгөө мэдсэн. Хүлээн зөвшөөрөхөд жоохон хэцүү байсан. Одоогоос өөр цаг үед байсан бол яагаад байгаагаа мэдэхгүй төөрөгдөх байсан болов уу. Өнөөдөр мэдээллийн цаг үед бид хүссэн зүйлийнхээ тухай уншиж, үзэх боломжтой шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө бэлгийн чиг баримжааг мэдэхгүй өнгөрнө гэж бараг л байхгүй. Хамгийн гол нь өөрийгөө тодорхойлсны дараа хүлээж авах л хүндрэлтэй байдаг.

Түүнээс гадна ЛГБТИК гээд маш олон төрөл, нэршил байх болсон. Хүн өөрийгөө яг аль нь гэдгээ мэдэхэд тодорхой цаг хугацаа ордог гэж боддог. Эрэгтэй хүнд татагддаг гээд бодож байтал үерхэл нь дуусах үед эмэгтэй хүнд татагдахыг үгүйсгэхгүй. Үүнийг томьёлох аргагүй л дээ. 

Найз минь надад come out хийвэл яаж хүлээж авах ёстой вэ? 

Тухайн найзын чинь харилцаанаас бүх зүйл хамаарна. Найз чинь интроверт уу, экстроверт уу. Хэрвээ интроверт бол чамд ямар байдлаар хэлсэн бэ гэх мэт харилцааны чадвар нь яригдаж эхлэх болов уу. Албатай юм шиг тулгаж хэлсэн үү, өөрийгөө тайлбарлаж зовинонгуй хэлсэн үү, байдаг л зүйл гэж эвчигхэн хэлж байна уу гээд олон янзаар байж болно. Би бол найзууддаа өөрийгөө аль болох  тайлбарлаж хэлдэг. 

Эцэг эх нь ЛГБТ хүүхэддээ яаж хандах хэрэгтэй бэ?

Одоо үеийн эцэг эхчүүдийг буруутгах хэцүү. Энэ талаар мэдлэг хомс, орол школоор хүмүүжсэн улс. Бас хүүхдийн хандлага чухал. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж байна гээд уурлаад, гарч яваад байвал улам л “энэ хүүхэд бүр болохоо байж ээ” гэж бодно шүү дээ. Зарим ээж нар шууд зодож нүдээд хориод эхэлдэг, ах эгч нар нь хөл гарыг нь хугалсан тохиолдол ч байдаг. Одоо Монголд ЛГБТ төв байдаг болсон учир зөвөлгөө, мэдээлэл авах боломжтой шүү дээ.

Нарны аймгийн цэнхэр гариг дээр эв найрамдалтай амьдахын тулд тэнгэрт үзэгддэг солонгийн өнгийг онох гэж чулуу нүүлгэх хэрэггүй. Таны шидсэн чулуу солонгыг биш толгойг чинь л онох болов уу. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?