Нүүр   /  

ЭНЭ САРД ТАВАН ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ.

2020-07-01  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас иргэдээ татан авна.  Үүнд: 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авна. Түүнчлэн Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаа тул европын улсуудаас иргэдээ авах боломжтой юм.
  • 7 дугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа 700 гаруй иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтоор татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

https://www.montsame.mn/mn/read/230043

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?