ИРГЭД ИХЭВЧЛЭН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА МАРГААНТАЙ АСУУДЛААР ЗӨВЛӨГӨ АВЧЭЭ.

2020-07-01  

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн 5 сэтгэл зүйчийг 5 дугаар сарын нэгнээс эхлэн тогтмол ажиллуулж байна. Сар гаруйн хугацаанд 40 гаруй иргэн мэргэжлийн зөвлөгөө авчээ.

Үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь гэр бүлийн харилцаа, гэр бүлийн маргаантай асуудлаар ханджээ. Орон нутагт мэргэжлийн сэтгэл зүйчдийг  тогтмол ажиллуулснаар гэр бүлийн гишүүд, хүүхэд, өсвөр үе, залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж цахим дэлгэцийн донтолт, архи, тамхи, мансууруулах бодис, хорт зуршил, хүчирхийллийн дарамт шахалт зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.  

Мөн хүүхдийг харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх хариуцлагатай итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ, ЭМГ зэрэг байгууллага хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ. 

https://www.montsame.mn/mn/read/230021

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?