Нүүр   /  

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТОВЧЛУУР 88 БАЙДАГ УЧРААС АЯЛГУУТ ХӨГЖИМ ГАРДАГ

2020-07-06  

Кристофоригийн хөгжмийн зэмсэг Испани, Португали, Пруссээр дамжин Европ тивд  аажим  тархсаар нэг л мэдэхэд хөгжмийн зохиолчид бүтээлээ фортепианод зориулан бичдэг боллоо. Гэхдээ өнгөний цараа явцуу, тавхан октавтай төгөлдөр хуур хөгжмийн зохиолчдод гологдож байсан тул мастерууд товчлуурын тоог нэмж зургаагаас долоон октавтай болгож эхэлснээр Моцарт, Гайдн зэрэг агуу уран бүтээлчид  хөгжмийн авианы илүү өргөн цараа хамарсан бүтээл туурвих боломж бүрдэв. 

Лавтайяа Францын мастер Себастьян Эрарын бүтээсэн 7 октавтай рояль хөгжмөөр Парист 1824 онд 13 настай Ференц Лист тоглож байжээ. Улмаар 1800-гаад оны дунд үе гэхэд долоо юм уу 7⅓ октавтай фортепиано - төгөлдөр хуурын ид шидийг бүрэн ашигласан романтик бүтээлүүдийг Шопен, Лист зэрэг суут зохиолчид туурвисан юм.

Англид Pohlmann & Sons компани (1823-1881) 88 товчлууртай төгөлдөр хуур үйлдвэрлэдэг байсан түүхэн баримт бий. Мөн 88 товчлууртай 7¼ октав бүхий төгөлдөр хуурыг 1869 онд АНУ-ын Steinway компани бүтээсэн. Энэхүү Steinway-гийн загварыг бусад үйлдвэрлэгч нийтээр хуулбарлах болсноор 88 товчлуур бүхий хийц нь төгөлдөр хуурын де-факто стандарт болж хувирсан юм.

Төгөлдөр хуур үйлдвэрлэдэг нэртэй компаниуд 88-аас илүү олон товчлууртай хуурыг ховор ч гэлээ бүтээдэг. Жишээ нь акустик төгөлдөр хуурын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг манлай дөрвөн компанийн нэг - Bösendorfer 97 товчлууртай Model 290 Imperial загвар гаргасан удаатай. Уг төгөлдөр хуур 290 сантиметр урт, 552 килограмм жинтэй. Өтгөн бүдүүн өнгөний 9, нарийн өнгөний таван “илүү” товчлууртай.

Мөн Австралийн үйлдвэрлэгч - Stuart & Sons 2018 онд гурван метр урттай, 644 килограмм хүнд, бүрэн 9 октав, 108 товчлууртай аварга төгөлдөр хуур бүтээснээ XXI зууны стандарт хэмээн сурталчилж байв.

* #kurguolmayan # Kurgu Olmayan # amreading # books # wattpad

Гэхдээ төгөлдөр хууранд 88-аас илүү гаргаж хийсэн “стандарт бус” товчлуураас гардаг дуу авиа хөгжмийн зохиол бүтээлд үүрэг тун бага. Ихэвчлэн басс буюу өтгөн өнгө гаргадаг товчлуурыг нь дуу хөгжмийн бүтээлд нэмэлт чимэг оруулахад ашигладаг.

Ойлгуулах үүднээс төгөлдөр хуурын дуу авиаг физикийн ухаанаар тайлбарлаад үзэцгээе. Орчин үеийн 88 товчлууртай 7⅓ октав бүхий төгөлдөр хуураас гардаг дуу нь хүний чихэнд сонсогддог авианы давтамжийн хүрээнд бүхэлдээ багтана. Тодруулж тайлбарлавал эхний октавын “ля”-г 440 Гц-д тохируулсан үед төгөлдөр хуурын товчлууруудаас гарах авиа 27.5 герцээс (Гц) 4186 Гц-ийн хоорондох царааг хамардаг. 

Хүн сонсож  чадах дуу авианы давтамж 20-иос 20 мянган Гц-ийн хооронд гэсэн догматик маягийн тайлбарыг та бидний ихэнх нь уншсан байж таарна. Хэрэг дээрээ хүний чих ялгаж чаддаг дуу авианы дээд хязгаар 4000 орчим герцийн давтамж. 

Бодит амьдралд 16000 Гц хүртэлх давтамжийг төрөлхийн соргог сонсголтой маш цөөхөн хүүхэд залуус (чихэвчээр чанга хөгжим сонссоор байгаад сонсголоо муутгачихаагүй л бол!) ялгаж чаддаг. Жишээ нь дээр өгүүлсэн Stuart & Sons рояль хөгжмийн хамгийн өтгөн өнгөний дуу 16.3516 Гц байдаг нь ялангуяа 20-иос дээш насны ихэнх хүний чих сонсож үл дийлэх авиа юм.

Тэгэхлээр төгөлдөр хуурын товчлуурын тоог 88-ээс ихэсгэлээ ч доод регистрийн ихэнх нэмэлт нот сонсгол сайтай нэгэнд хүржигнээнтэй төстэй, дээд регистрийнх чихэнд чийртэй хяхраантай төстэй сонсогдох учраас хөгжмийн уран тансаг эгшиг талаас нь ашиглахад хүндрэлтэй, эсвэл бараг утгагүй болдог.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?