Нүүр   /  

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 12 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

2020-07-09  

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн 82 осол хэрэг бүртгэгдэж 22 хүн гэмтэж 12 хүн амь насаа алдсан байна. 

Нийт осол хэргийн 60 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ. Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдэл буруу хийсний улмаас ихэвчлэн осолд өртдөг гэнэ. Мөн аймаг орон нутгийн замаар дамжин хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын орчныхоо нөхцөл байдлыг судалж мэдээгүй, тэмдэг тэмдэглэгээг бүрэн гүйцэд уншиж танилцаагүйн  улмаас зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй,  зорчин яваа тухайн газрынхаа нөхцөл байдлын тухай тэмдэг тэмдэглэгээтэй танилцаж анхаарал болгоомжтой зорчиж байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг анхааруулж байлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?