БАЗАР (Хуульч): С.БАЯРЦОГТ БОЛ ҮГ ЯРИА НЬ ИХ ЦЭГЦТЭЙ, ЛОГИКТОЙ СЭТГЭДЭГ ХҮН ЮМ.. ХАРИН...

2020-07-22  

1-т. "С.Баярцогт бол үг, яриа нь их цэгцтэй, логиктой сэтгэдэг хүн юм байна аа" гэж бодлоо. За шударга, ёс зүйтэй эсэхийг нь бол мэдэхгүй шүү.

2-т. "Энд ярьсан зүйлс нь (цаг хугацаа зэрэг) үнэн бол энэ хүнийг буруутгаж байгаа хэд хэдэн асуудлууд гэмт хэрэг биш юм. Шүүх шударга шийдвэл цагаатгах үндэслэлтэй юм байна" гэж бодлоо.
2.1) Оюу толгойтой холбоотой ажлын хэсэгт ажиллаж байхдаа хөрөнгийн биржээс Айвэнхоу Майнз компанийн хувьцааг худалдан авсан асуудлын хувьд Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа аж. Гэвч Айвэнхоу Майнз компанийн хувьцааны арилжаанаас энэ хүний олсон ашиг нь Монгол Улсын хувьд хохирол болохгүй юм. Гэтэл хуулийн 263-т заасан гэмт хэрэг бол хохирол шаардсан гэмт хэрэг.
Энэ хүний арилжаа хийсэн нь дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн байх боломжтой. Гэвч энэ хүн арилжаа хийх үе нь манайд тийм гэмт хэрэг хуульчлагдаагүй үе аж. Тийм болохоор энэ хүн дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд орсон уу нтр гэж шалгах ч шаардлагагүй.
2.2) Арилжаанаас олсон ашгаа оффшор бүсээс Монголд оруулсаныг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж яллаж. Гэвч Мөнгө угаах гэдэг бол хууль бус мөнгийг хууль ёсны болгож харагдуулах үүднээс хийгдсэн зүйлийг хэлнэ. Харин хууль бус мөнгөө зүгээр ил тод зарцуулаад явж байгааг хэлэхгүй. Гэхдээ тэр нь чухал биш Мөнгө угаасан гэж яллахын тулд хууль бус мөнгө байх шаардлагатай. Гэтэл арилжаанаас олсон ашиг нь хууль бус биш болохыг дээр тайлбарласан.
2.3) Хоёр үл хөдлөх хөрөнгөө хууль ёсны мөнгөөр авсан гэдгээ нотолж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яллаж байгаа аж. Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг манай улс анх 2012 онд хуульчилсан. Гэтэл энэ хүний 2 хөрөнгө нь тэрнээс өмнө төлбөр тооцоо нь хийгдсэн буюу энэ хүн 2012 оноос өмнө хөрөнгүүдийг олж авсан гэнэ. Хэрэв энэ үнэн бол хууль буцаж үйлчлэхгүй тул 2012 оноос өмнө олж авсан хөрөнгөтэй нь холбоотой "үндэслэлгүй хөрөнгөжсэн" гэж хэнийг ч яллах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2012 оноос өмнө хөрөнгүүдийг хууль бусаар олж авсан ч бай яллах үндэсгүй гсн үг.
2.4) Эхнэрийн нэр дээрх компаниараа Оюу толгойтой гэрээ хийсэн асуудал дээр "миний оролцоо байхгүй, манай эхнэрийн нэр дээрх компани ч биш" гэж. Тэр талаар нарийн ширийнийг нь мэдэхгүй, мэдээлэл дутмаг тул дүгнэлт хийх боломжгүй байна.
Харин анхаарал татсан асуудал бол хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн л (2 хоногийн өмнө) гэнэт энэ үндэслэлээр ялласан, мэдүүлэг аваагүй асуудал байна.
 
Энэ хүн бол хуульч Базар. Тэрбээр шүүхийн шийдвэр, шүүх хурал дээр С.Баярцогтын хэлсэн үгэнд үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн байна. Түүний бичсэнээс үзвэл Баярцогтыг өнөөгийн шүүхээр яллах нь нэлээд зөрчилтэй юм байна гэж бодогдлоо. Харин Базарын " Шударга, ёс зүйтэй нийцэхийг мэдэхгүй " гэдэг үг анхаарал татлаа. Үнэхээр хуулийн зүйл заалтаар үзвэл Баярцогт нартангууд ямар ч буруугүй буюу, хуулиар шийтгэх боломжгүй аж. Харин улс орныг илт хохироосон гэрээ хэлэлцээр байгуулсныг бодохоор " Шударга, ёс зүйтэй хэрэг нийцэхийг мэдэхгүй" гэдэг үгтэй санал нэгдэхээс өөр аргагүй.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1111: Үнэн байна гэдэг ёс зүйгээс улбаатай. Ийм цэгцтэй логик сайтай гэж харагддаг . Гэхдээ доторх итгэл үнэмшил сэтгэл зүрх нь замбараагүй тэр хэрээрээ эргэн тойрондоо дараас чирж ирдэг хүмүүс зөндөө зөндөө. Тэдний л нэг юм. 2020-07-23
Зочин:баярцогтын шунал нь хязгааргуй тэр нь гай болсон 2020-08-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?