ДЭЛХИЙ ДАХИНД ЦАР ТАХАЛ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА

2020-07-28  

 Дэлхий дахинд коронавирусийн цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо  хоёр дахин нэмэгдэж, 16 сая давж, нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. 

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ДЭМБ Онцгой байдлын хороог энэ долоо хоногт хуралдуулах аж. Коронавирусний халдварт өвчин дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласныг Тедрос Аданом Гебрейесус сануулан дурджээ.

“COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна. Дэлхий дахин өөрчлөгдсөн хэдий ч коронавирусийн халдвартай тэмцэхэд төрийн удирдлага, нийгмийн оролцоо, мэдлэг мэдээлэлтэй байдал болон түүнийг сонсох чадвар зэрэг гол хүчин зүйл урьдын адил шаардагдлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?