Нүүр   /  

МИНСК ХОТОД ЯПОНЫ ИРГЭН БАРИВЧЛАГДЖЭЭ

2020-08-18  

 Наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан долоо хоног гаруй үргэлжилж буй Минск хотод Японы иргэн баривчлагджээ.

Беларусь дахь Японы Элчин сайдын яам баривчлагдсан иргэний Минск хотод амьдардаг гэдгээс өөр хувийн мэдээллийг дэлгээгүй байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт урьдчилсан хорих байранд оруулжээ. Дипломат ажилтнууд одоогоор түүнийг ямар учраас саатуулах болсон талаар мэдээлэл цуглуулж байгаа аж.

Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн төв комиссын урьдчилсан дүнгээр, Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 10.09 хувийн саналыг авч, хоёрдугаарт жагсжээ. Санал хураалтын дараа Беларусьт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хэдэн мянган хүн саатуулагджээ. 

 
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?