ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2020-10-29  

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар гардуулав. Өнөөдөр нийт 80 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?