Д.СЭРГЭЛЭН: Ш.БАЯРСАЙХАН НЬ "АРИГ" БАНКНЫ ХЯНАЛТЫН БАГЦИЙГ ХУУЛЬ БУСААР ГАРТАА ОРУУЛАХЫГ САНААРХАЖ БАЙНА

2020-11-12  
  2020.11.10. Энэ өдөр "Эрэл" компанийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал товлогдсон боловч хохирогч " Номин"- гийн Ш.Баярсайхан уг шүүх хурлыг хойшлууллаа. Хурлын эхэнд Ш. Баярсайхан нь өмнөх гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр нэмж оруулж, шүүх хурлыг 21 хоног хойшлуулах хүсэлт гаргасныг Шүүх бүрэлдэхүүн хүлээн авав. Тэгснээр давж заалдах хурлыг хойшлуулж, ээлжит хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 24- ны өдөр хийхээр дахин товлолоо. Шүүхээс гаргасан шийдвэр, шүүх хурал хойшилсон асуудлаар Б.Эрдэнэбатын гэргий Д.Сэргэлэнтэй холбогдож, дорхи тодруулга авсныг хүргэж байна.
 " Номин"-гийн Ш.Баярсайхан хурлыг хойшлуулсан. Энэ бол "Ариг" банкийг өөрийн гарт оруулах далд санаагаа хэрэгжүүлэхийн тулд цаг хожих гэсэн Ш.Баярсайханы башир арга гэж харж байна. "АРИГ" банкны гол хувьцаа эзэмшигч, миний нөхөр Б. Эрдэнэбатыг эрх чөлөөгөө хязгаарлагдан Хорих ангид хоригдож байх зуур " Ариг " банкийг " залгих" хүслээ тэр гүйцээх гэж оролдож байгаа. Өнгөрсөн Баасан гарагт " Ариг" банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг ч зарлан хуралдуулсан нь энэ бүхэнтэй холбоотой. Эрдэнэбатад мэдэгдэж дуулгалгүйгээр , хуралд оролцох эрхийг нь ч хангалгүйгээр "Ариг " банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг хийсэн. Тэр хурлаас энгийн хувьцаа гаргах, худалдаж борлуулах шийдвэр гаргасан.
  Нэмэлт хувьцаа гаргасан тохиолдолд "Ариг" банкны 60.46 хувийг эзэмшигч , миний нөхөр Б. Эрдэнэбат тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй ч, түүнийг нь хангаж өгөлгүй, өөрсдөө Шүүх хурлаас өмнө амжиж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор худалдаж авах эрхээ хэрэгжүүлэх гэж санаархаж байна. Нэмэлт хувьцааг өөрсдөө худалдан авч, "Ариг" банкны хяналтын багцыг хууль бусаар гартаа оруулах оролдлогыг Баярсайханы зүгээс хийлээ. Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч нь "Ариг" банкны 60.46 хувийг эзэмшигч "Дэм" санхүүгийн нэгдэлд 2020 оны 11-р сарын 20-ны дотор "Ариг " нэмэлт хувьцааг худалдан авах саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байсан.
  Энэ бүх үйлдэл нь миний нөхөрт давуу эрхээ хэрэгжүүлэх, шинээр гаргасан хувьцаанаас худалдан авах, Баярсайхантай дээрх асуудлаар маргах мэтгэлцэх эрхийг нь олгох сонирхолгүй байгаа нь ил боллоо. Гэхдээ нэг зүйлийг Баярсайхан болон "Ариг" банкинд ирж суусан Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчид хандаж хэлье.
  Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Ариг" банкны хувь нийлүүлэгчдийн хурал бол хууль бус. "АРИГ"банкны 60.4 хувийг эзэмшигчийг үл оролцуулан хийсэн тэрхүү хурал хууль бус, түүнээс гаргасан шийдвэр бүгд хүчингүй гэдгийг дахин тодотгоё. Баярсайхан бол өмнөх хувьцаагаа ч гүйцээж худалдан аваагүй хувь нийлүүлэгч. Өмнөх хувьцаа зарагдаж дуусаагүй байхад, дараачийн хувьцаа гаргана гэдэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл. "Ариг" банкны хувьцааны 49 хувийг худалдан авах гэрээ байгуулсан ч Баярсайхан өнөөг хүртэл түүндээ хүрээгүй. Маргаан эндээс л үүдэлтэй. Монголын шүүх зөв, бурууг дэнсэлж, үнэнийг олж тогтоон, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт би өнөөг хүртэл итгэдэг гэж Б.Эрдэнэбатын гэргий Д Сэргэлэн Control.mn-д мэдэгдлээ.
 
 
Д.Сэргэлэн. 2020 оны 11дүгээр сарын 06-ны өдөр "Ариг" банкны хувь нийлүүлэгчдийн хуралд Б.Эрдэнэбатыг төлөөлөх, таслах эрхгүйгээр ажиглагчийн түвшинд оролцсон байна. Хурал цагаанаа 40 минут хоцорч эхэлсэн. Тэр хурал хууль бус гарсан шийдвэр нь хүчингүй. Яагаад гэдэг тухайд дараа тодорхой мэдээлэл өгье гэж тэрбээр нэмж хэллээ.
 
Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:yasan hudlaaa yaridag aimaar humuus be ene sergelen, erdenebat nar 2020-11-12
zochin:yasan hudlaaa yaridag aimaar humuus be ene sergelen, erdenebat nar 2020-11-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?