Нүүр   /  

Т.ГАНТӨМӨР: ХҮНСНИЙ ХҮРЭЛЦЭЭ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙНА

2020-11-13  

  Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хүнсний том, жижиг 68 төв зах, томоохон хэмжээний 48 зах, 3761 хүнсний дэлгүүр ажиллаж байна.

Хүнсний хангамж, хүрэлцээ, нөөц хангалттай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ЭМЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын мэдээллээ.

"Хүнсний зах дэлгүүрийг 7.00-22.00 цаг хүртэл ажилладаг байсныг НОК-ын шийдвэрээр нэг цагаар урагшлуулж 7-21 цаг хүртэл ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар иргэд хүнсний дэлгүүрт бөөгнөрч дараалал үүсгэх, хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр авах нь багассан. Томоохон сүлжээ дэлгүүрийн захиалгаар голдуу шөнийн цагаар хүнс тээвэрлэж байна. Хүнсний хангамж, үйлчилгээг сайн байлгах бололцоотой бүх арга хэмжээ авч ажиллаж байгааг Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр хэлэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?