2012 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж босоо сонгогдсон С.Ганбаатар энэ удаа бие дааж нэр дэвшсэнгүй. Учир нь түүний дүү С.Гантуяа нь бие даан нэр дэвшиж босоо гишүүн харин “ХҮН”-аас цойлон гарч ирэхээр төлөвлөсөн ч байгуулагдсан цагаасаа л даргаа гурвантаа сольсон ХҮН”-ынхаа залууст жийгдэж намаасаа гарсан.
Түүний сүүлийн нүүдэл нэгэн цагт мөр зэрэгцэн гудамжинд жагсаж, тэмцэж явсан Г.Уянга болж таарч байх шиг байна. Дөрөө харшуулан тэмцэж явсан бүсгүй нь "Тусгаар тогтнол эв нэгдэл"-ийн дарга болсон нь С.Ганбаатарын сонголт болж байна. Сонгуулийн тойргууд батлагдсан. Одоо нэр дэвшигчид эцсийн нүүдлээ амжиж хийчихвэл намууд сойсон морьдоо нийтэд зарлана.
Ц.ХИШГЭЭ