Орос найз нөхдийнхөө гэрт уригдаж үзсэн хүмүүст энэ зурган дээрх төрх байдал их танил санагдана. Орос айлд үндэснийхээ ёс заншлаар ингэж цайлдаг. Цай ууж суугаа худалдаачны үзэсгэлэнт гэргийн хацар улаа бутран аз жаргалаар туяарчээ. Алтан шаргал үс нь самоварны ( ус буцалгагч) өнгөтэйгээ ижилсэн гэрэлтэх нь үнэнхүү төгс зохицол гэлтэй. Орос тосгоны хүмүүс хурц тод өнгөөр гэр орноо чимдэг. Энэ айлын ханан дахь гүн цэнхэр өнгөтөй аравч эхнэрийн булбарай цээж, ягаан даашинзыг улам тодотгох нь хичнээн эрхэмсэг. Аргагүй л худалдаачин хүний эхнэрийн нүнжиг харсан хүнд бүрэн тусна. Тэр бүхнийг тоочих илүүц. Оросууд самоварныхаа дээд талд цайны хандаа гүцтэй нь тавьж аагийг нь халуунаар байлгадаг. Цайгаа босоо аяганд биш манайхны нэрлэдгээр суурь таваг гэдэг хавтгай жижиг тавганаас ууж ёотонгоо зажилж амтална. Цайг бас л өвөрмөц уудаг улс шүү. За тэгээд өтгөн сайхан халуун байхуу цайг цагирган боовгүйгээр төсөөлөхийн аргагүй дээ.
Энэ гоё зургийг Оросын алдартай зураач Борис Кустодиев 1923 онд зурсан юм. Ах андынхаа гэрт уригдаарай. Давай попьём чайку. ...
2020 он, Дархан хот