Муу муухай, булхай бүхэн Улаанбаатараас гаралтай. Авилга, допинг нийслэлээс л үүссэн. Хөрөнгөтнүүд наадмыг бузарлаж байна. Улаанбаатарын уяачид мөнгөөр зодож, эрлийз морьдыг Монголд түрж оруулж ирсэн. Тэр адуу нь Монголын өвлийг давж чадахгүй, орон байранд өвөлждөг. Тэр эрлийз адууг л авч үлдэх гэж, өвлийг давуулах гэж хамаг хөрөнгө мөнгө урсаж байна. Энэ хуулийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах ёстой.
Бөхийн хувьд ч даваа оноо худалддаг, авилгаар цол ахидаг явдал нийслэлд л бөх оршдог.
Сүүлийн жилүүдэд допинг газар авлаа. Тиймээс маргааныг таслах үүднээс наадамд түрүүлсэн, шинээр цолонд хүрсэн, цол ахисан бөхчүүдийн цолны батламж, тэмдгийг шинжилгээний дүн гарсан хойно, уламжлалт Цагаан сараар олгож байх саналыг дэвшүүлж байна гэж Төсвийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Эрдэнэбат хэллээ.