"XIAMO" КОМПАНИЙН ХУВЬЦАА УНАЖЭЭ

2021-01-15  

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг болох “Xiaomi” компанийн хувьцаа баасан гарагт 11 хувиар унажээ.

АНУ-ын хар жагсаалтад орсны дараа компанийн хувьцаа ийнхүү унасан байна. 

Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлэлд дурдсанаар, арилжаа нээгдэх үед “Xiaomi” компанийн хувьцаа 11.18 хувиар буурч, нэгж хувьцаа нь 29 хонконг доллар болжээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг болон БНХАУ-ын цэргийн салбартай холбоотой гэж үзэж байгаа компаниудын хар жагсаалтыг Америкийн Батлан хамгаалах яам өргөтгөсөн тухай өмнө нь мэдээлсэн юм. Хар жагсаалтад есөн компанийг оруулсны дотор “Xiaomi” багтсан байна.

Дэлхийн томоохон ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Xiaomi” компаний 2010 онд байгуулагджээ. Компани 2018 онд анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгосон юм. Сүүлийн жилд компанийн хувьцаа 180 хувиар өсөж, өнгөрсөн оны 12 дугаар сард компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.долларын босгыг давжээ. 

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?