Ширээний наад талд хажуу тийшээ хараад сууж байгаа гялалзсан хар савхин гуталтай, урт цэнхэр нөмрөг унжуулсан хүн нь Орос худалдаачин Матвеев юм. Тэр өнөөдөр дөрвөн чухал зочин урьж дайлж байгаа нь энэ. Зүүн гар талд суугаад хоол сэрээдэж байгаа өвгөжөөр нөхөр мужийн прокурор. Зөөгч хархүүд үг хэлж байгаа нь татварын албаны дарга. Хажууд нь хундагатай архи хөнтөрч суугаа товарищ бол гаалийн байцаагч. Баруун талын тамхиныхаа утааг цагираглуулан үлээнгээ гэдийсэн нь амбан захирагчийн дэс түшмэл. Худалдаачин арилжаа наймаагаа бүтэлтэй болгохоор замаа засаж байна. Ойлгомжтой өөр юу ч ярих вэ дээ. Түшмэлүүдийн зан араншинг илчилж Оросын зураач Леонид Соломаткин олон сонирхолтой зураг зурсан юм. Зураач 1837-1883 онд амьдарч бүтээжээ.Энэ зургийг 1872 онд зурсан. Зуун тавин жилийн өмнөх энэ дайллага одоо байгаа юу?...
Ө.Рагчаасүрэн. 2021 он