ХУВЬССАН КОРОНАВИРУСИЙН УЛМААС ВАКЦИНЖУУЛАЛТ ЖИЛ БҮР ХИЙГДЭНЭ ГЭЖ ҮЗЖЭЭ

2021-02-10  

Коронавирус маш хурдан хувьсан өөрчлөгдөж буйтай холбоотойгоор тэдгээрээс хамгаалах вакцинжуулалтыг жил бүр хийх шаардлагатай болно хэмээн “Johnson & Johnson” корпорацийн тэргүүн Алекс Горски мэдэгджээ.

“Вирус маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа учир вакцины үр дүнд нөлөөлж магадгүй юм. Бид ирэх жилүүдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ирэх жилүүдэд бид коронавирусийн вакциныг томуугийн вакцин шиг хийлгэдэг болно гэж би бодож байна” хэмээн Горски цохон тэмдэглэжээ.

“Johnson & Johnson” компани вакцины гурав дахь үе шатны туршилтын дүнг нэгдүгээр сарын сүүлчээр танилцуулсан юм. Тийнхүү вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт өгчээ.

АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар 2020 оны 12 дугаар сард Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөс гадна  “Moderna” компанийн вакциныг бүртгэсэн юм. 

 
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /CNBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?