Нүүр   /  

ПОЧЧЕТТИНО: БАРСЕЛОНАГ ХОЖСОН ШИГ ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ

2021-04-08  

Европын гигант багийн нэг бол яах аргагүй Барселона. Өмнөх даваанд, тэднийг бид талбай дээр нь 5:1-ээр буулгаж авсан. Харин тоглолт хийх амар байлаа. Энэ удаа бид өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн аварга, Германы аварга, Европын шилдэг баг - Байер Мюнхенийг талбай дээр нь 2:3-аар хожлоо. Эхний хагаст бид 2 гоол оруулсан ч, завсарлага тэдэнд ашигтай эргэсэн. Хоёрдугаар хагаст Байер Мюнхен 2:2 болгож оноог тэнцүүлж чадсан. Мбаппе дахин нэг гоолдсоноор бид 3:2-оор хожлоо. Чухал хожил авлаа. Хожил бол үр дүн. Сайн үр дүнгийн араас хэн ч юу ч хэлдэггүй. Гэхдээ долоо хоногийн дараа 90 минутын хариу тоглолт биднийг хүлээж буй. Бид Барселона багийг хожсон шиг олон гоолын зөрүүг бий болгож чадаагүй. Өөрөөр хэлбэл дараагийн шатанд найдвартай шалгарах алхмаа хийж чадаагүй. Учир нь, Байер Мюнхен бол Европын шилдэг баг. Нэг гоолын зөрүүг элбэг гаргаж чадна. Тиймээс тоглолт өндөрлөөгүй . Энэ бол ялалт биш зөвхөн эхний хожил. Дараагийн шатанд шалгарахын тулд талбай дээрээ хожих, ядаж тэнцэх шаардлагатай. Бидний зорилго бол Аваргуудын Лигийн финалд шалгарах. Ингэж аргентин дасгалжуулагч Поччетино Ску спортод хэллээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?