ПОЧЧЕТТИНО: ПСЖ АВАРГА БОЛОХОД ГУРВАН ТОГЛОЛТ Л ҮЛДЛЭЭ

2021-04-14  

Парис Сан Жермен баг өөрчлөгдсөн. Бид өмнөхтэйгөө адилгүй болсон. Баг нь ч шинэчлэгдсэн, дасгалжуулагч нь нь солигдсон. Багийн уур амьсгал, сэтгэхүй, хандлага ч маш зөв болсон. Эмери Унай дасгалжуулагчийн үед Барселона багт 6:1-ээр хожигдож, хасагдаж байсныг санаж байна. Бид хариуг нь барьж , домогт Барселона багийг талбай дээр нь 5:2-оор бутниргэж, шигшээ наймд шалгарсан. Мөн Томас Тучелийн удирдлаган дор өнгөрсөн жил Аваргуудын Лигийн финалд Байер Мюнхен багт 0:1-ээр хожигдож аваргын цомоо алдаж байсан. Аваргаа хамгаалах, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар Байер Мюнхенийг мэргэжилтнүүд нэрлэж байсан. Тэр таамгыг бид эвдэж Байер Мюнхен багийг Аваргуудын Лигээс хасаж, хариугаа авч чадлаа. Бид хоёр дахь жилдээ шилдэг дөрвөн багт шалгарлаа. Хагас шигшээд Германы Дортмунд, Английн аварга Манчестер Сити багийн аль нэгтэй нь таарна. Тэд л биднээс эмээнэ. Дортмунд багийг хожиход асуудалгүй. Бид хэсгийн тоглолтонд тэднийг хожсон. Манчестер Сити баг эвгүй байж болох ч, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр тэд бидэнд хүрэхгүй. Тэд бол Барса, Байер багийн энд хүрэхгүй багууд. Бидний өмнө торох баг үлдсэнгүй. Мэдээж басаж болохгүй гэж Парис Сан Жермен багийг эхний жилдээ амжилттай дасгалжуулж буй Поччеттино Ску спортод хэллээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?