НОЙЕР: БАЙЕР МЮНХЕН ГУРАВ ДАХЬ УЛИРАЛДАА ДАРААЛАН ФИНАЛДАХ БАЙСАН ЮМ...

2021-04-14  

Бидэнд энэ улиралд ч финалдах шаанс байсан. Нэмж нэг л гоол оруулсан бол бид дараагийн шатанд шалгарах байлаа. Харамсалтай нь тэгэж чадсангүй. Үнэндээ бид хожигдоогүй. Парис Сан Жермен багийг талбай дээр нь 0:1-ээр хожлоо. Харилцан оруулсан гоолын тоо ижил 3:3. Эхний тоглолтонд талбай дээрээ 2:3-аар хожигдсон нь бидний амжилтыг буллаа. Хариу тоглолтонд бидэнд бага зэрэг аз дутлаа. Бидэнд ч тэдний хаалганд гоолын бороо оруулах боломж байсан. Гоолын тоог нэмэх хэд хэдэн сайхан боломжийг гүйцэд ашиглаж чадсангүй. Харамсаад ч барахгүй. Уул нь нэг л гоол нэмж оруулсан бол бид гурав дахь улиралдаа дараалан финалдах байлаа гэж Байер Мюнхен багийн хаалгач Нойер харамсангуй хэллээ.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?