Н.БОЛД( Найруулагч): МЕННЕРС БА ДЭМИДБААТАР

2021-06-10  

( Дурсамж)

Би түүнийг ДҮҮ минь гэдэг байсан.

ДҮҮ минь дахиж тайзнаа гарахгүй үүрд явсан...

ДҮҮ минь дэлгэцнээ дахин дүр бүтээхгүй...

ДҮҮ минь дахиж уртын дуугаа шуранхайлан дуулахгүй...

ДҮҮ минь харахад хайр, уур хүрмээр хадам ээж болохгүй...

ДҮҮ минь дахиж бидний дунд цалгин инээж, баясан суухгүй... гэхээр харамсах сэтгэл төрнө.

Дэмид дүү маань олон дүрийг амилуулсан гайхалтай жүжигчин байсан. 2000 онд, Драмын театрт би найруулагчаар, Дэмидээ жүжигчнээр ажиллаж байхаас бидний уран бүтээлийн нөхөрлөл эхэлсэн. Драмын театрын тайзнаа Оросын гайхалтай романтик зохиолч А.Гриний "Улаан дарвуулт хөлөг онгоц" жүжгийг би найруулан тавьсан. Уг жүжгийн Мэннэрсийн дүрд Дэмидийгээ урьж тоглуулсан юм. Худалдаачин, зоогийн газрын эзэн эцгээсээ муухай ааш, харамч зан аашийг нь өмч хөрөнгөтэй нь өвлөн авсан тэр герман гаралт хүний дүрийг дүү минь сэтгэлд хүрэм бүтээсэн юм. Тэр дүрдээ шингэж уусаж чадсан.

Бид олон сайхан бүтээл туурвилын талаар олонтаа халуун дотно яриа өрнүүлж суудаг байлаа. Тэр ч битгий хэл ахуй амьдралынхаа тухай надад итгэн яг л төрсөн ахдаа ярьж байгаа юм шиг сэтгэлээ онгойтол ярьдагсан... Нэг хэсэг Америкт байж байгаад ирэхдээ хамгийн түрүүнд надтай уулзан хүний нутгийн сонин хачиныг хүүрнэн суухдаа юм үзэж, нүд тайлсан хийж бүтээхийн онгод хийморь хүсэл мөрөөдлөөр дүүрэн ярьж суусныг санаж сууна...

"АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА" хэмээн О.Дашбалбар найрагчийн уулга алдан шүлэглэлийг л санаж сууна. Бодоход, Дэмидийгээ бага хайрласан, хайраар дутаасан юм болов уу ..

Хамгийн хэцүү үед нь тулж түшилгүй, сэтгэлийн дэм болж чадаагүй юм биш байгаадаа гэх харуусал, гуниглал зэрэгцэн давхцах юм. Хүмүүний амьдрал гайхалтай сайхан шигээ, дэндүү ахар богино гэдгийг хэн нэгнийгээ гэнэт үүрд явчихаар түрхэн зуур л ухаарах юм даа.

No description available.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?