Цаг үедээ зөв дүгнэлт хийх нь маш чухал. Халдвар тархах нь нэгэнт ойлгомжтой боосон өнөө цагт гурван зүйлд л анхаараасай билээ. Дээрхи цөөн асуудлуудыг шийдвэрлэхэд нэгдүгээрт хүний амь нас хохирохгүй. Хоёрдугаарт, эрсдэл гарахгүй. Гуравдугаарт , эмнэлэгт хэвтэгсэдийн тоо эрс багасна. Хамгийн гол нь эмнэлгийн тусламж авч чадахгүй хүндрээд байгааг анхаарах нь чухал. Ингээд мэргэжлийн эмч хүний хувьд дорхи зөвлөгөөг хүргэе.
Нэг: Анхан шатны тусламж үйлчилгээндээ хүн хүчээ нэмж зөв хуваарилах.
Улсын хэмжээнд нийтдээ 209 өрхийн эмнэлэг, 330 сумын эмнэлэг бий. Эдгээр эмнэлэгт АУДС-иудын төгсөх 5-6 ангийн оюутан, резидент, сайн дурын багийнхнаас тус бүр 5-10 хүн адил тэнцүү хуваарлиад зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Тэдгээр хуваарилагдан очих оюутан, резидэнт, сайн дурынхан зэрэг нэмэлт хүчний багт өвчтөнөө хэрхэн үнэлэх болон ковидын эмчилгээний талаар хоёр өдрийн сургалт хийх шаардлагатай. Төгсөх курсийн оюутнууд дипломгүй л болохоос бүгд л бэлтгэгдсэн эмч нар. Уг өвчний шинж илэрсэн даруй өвчтөнөө хяналтанд авч чадах юм бол гэрт нь ямарч хүнийг ямарч хүндрэлгүй эмчилэх бүрэн боломжтой. Мэдээж хүнд хэвтрийн эрсдэлт бүлгээ ялгаж эмнэлэгт хэвтүүлнэ. Бүх хүнийг эмнэлэгт болон тусгаарлах байрлуу зөөх шаардлагагүй.
Хоёр: Эмийн хангамж хүртээмжээ зөв тооц!
Өрхөөр антиковид багц олгох нь зөв үү ? Эсвэл чухал шаардлагатай хэдэн нэр төрлийн эмэндээ ЭМД-с хөнгөлөлт үзүүлэх нь зөв үү гэдэг эдийн засгийн тооцооллыг өвчний прогнозтойгоо уялдуулж, аль нь оновчтой хүртээмжтэй вэ?гэдгийг нь бодож шийдвэр гаргавал илүү үр дүнд хүрнэ. ЭМ- ийн даатгалын мөнгө бол даатгуулагч иргэн бүрийн мөнгө учир хүртээмжийг зөв тооцоолох. Үр дүн бага, ШААРДЛАГАГҮЙ шинжилгээг зогсоох.
Гурав: Анагаахын их дээд сургуулиараа Монгол улс дэлхийд тэргүүлнэ
Одоо 11 Их, Дээд сургууль байна. Энэ нь БШУЯ - ны харьяа. Өнгөрсөн хавар анагаахын оюутнуудыг дайчилгаанд гаргахгүй гэсэн шийд БШУЯ -наас гаргасан байдаг. Энэ маш өрөөсгөл ойлголт. Одоо дахин Боловсролын яамтай засгийн газрын түвшинд ярилцаж шийдэх. ОБ-ын хуулинд ч өөрчлөлт оруулж болно шүү дээ. Тэд халдвар авчихна бид оюутнаа явуулахгүй гэж байгаа бол дэндүү тэрсүүд ойлголт.
Дээрхи цөөн асуудлуудыг шийдвэрлэхэд хүний амь нас хохирохгүй. Дээр нь, эрсдэл гарахгүй. Эмнэлэгт хэвтэгсэдийн тоо эрс багасна. Хамгийн гол нь эмнэлгийн тусламж авч чадахгүй хүндрээд байгааг анхаарах нь чухал.