МОНГОЛ, ПАЛЕСТИН, ФИЛИППИН, ЙЕМЕНИЙ ШИГШЭЭ БАГУУД ӨРСӨЛДӨХӨД БЭЛЭН БОЛЖЭЭ

2022-06-08  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны 2023 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө сүүлийн шатны В хэсгийн тоглолтуудын өмнөх хэвлэлийн бага хурлыг мягмар гарагт "Holiday inn" зочид буудалд хийсэн юм.

Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд энэ сарын 8-14-нд Монгол, Палестин, Филиппин, Йемений шигшээ багуудэрхийн төлөөх халз тоглолтуудаа хийхэд бэлэн болжээ. Энэ багуудын дасгалжуулагч болон багийн ахлагч нар тус хэвлэлийн баг хуралд тус тусдаа оролцон хэвлэл мэдээллийнхэнд тэмцээний өмнөх сэтгэгдлээ хуваалцлаа. Баг бүр маш өндөр сэтгэгдэлтэй, бэлтгэл нь хангагдсан эрх авна итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

Азийн Цомын АШТ-ий эрхий төлөөх тоглолтууд анх 2019 оны 6 дугаар сарын 06-нд Монгол-Бруней улсын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн. Одоогоор нийт 4 шатны дараагаар 13 улс оролцох эрх аваад байгаа бөгөөд сүүлийн буву эцсийн шатны дараагаар нийт 24 улс 11 эрхийн төлөө 6 хэсэгт өрсөлдөнө.  

Монголын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Э.Амарсайхантай энэ үеэр уулзсан юм.

-Манай оронд ирсэн зочин багуудын болон Монголын шигшээ багийн урам зориг, хүсэл зорилго, энэ үеийн багуудын уур амьсгал, сэтгэгдэл ямар байгаа бол?

-Ер нь ихэнх нь анх удаа Монголд ирж байгаа бөгөөд тэд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Та бүхэн мэдэж байгаа энэ 3 улсын баг тамирчид чансааны хувьд Монголын шигшээ багаас дээгүүр байгаа. Тэд бүгд л Ази тивийн АШТ-д оролцоно гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Монголын шигшээ баг ч гэсэн бэлтгэл сайн хангагдсан байгаа. Эх орондоо болж буй энэ тэмцээнд өөрийн бүх боломжоо дайчилж 3 багтай сайхан өрсөлдөөнийг үзүүлээд, гоё тоглолт гаргаж эрх авахын төлөө тоглож чансаагаа ахиулах, Азийн АШТ-д анх удаа оролцох мөрөөдлөө биелүүлэх зорилготой байна.

-Монголд ирээд байгаа улс орнуудын баг, бүрэлдэхүүний талаар сонирхуулна уу?

-Энд нэг улсаас 23-28 тамирчин, дээр нь дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийнхэн, бусад албаны хүмүүс нийтдээ 144 хүн Улаанбаатарт ирээд байгаа. Палестин улсаас 70-80-аад хүний хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Тэд Монгол орныг анх удаагаа үзэж байгаа гэдгээрээ онцлогтой. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ноос энэ тоглолтыг зохион байгуулахаар 3-4 улсын төлөөлөл болсон албаны хүмүүс ирлээ. Тэднээс яагаад Монгол орныг сонгоод ирсэнийг сонирхон асуухад, Монголыг үзэх “Алтан боломж” энэ тоглолт байсан учраас ирлээ гэж хариулсан хүмүүс ихэнх нь байлаа. Мөн улс бүрээс болон АХБХ/AFC/-ноос телевиз болон хэвлэл мэдээллийнхэн ирээд байгаа.

Та бүхэнд Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны 2023 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө сүүлийн шатны В хэсэгт орсон улсуудын тухай товч мэдээллийн танилцуулж байна.

Палестин улсын баг тамирчид Монгол улсад анх удаагаа ирж байгаа бөгөөд тэд чансаагаар дэлхийд 100-д эрэмбэлэгдсэн энд ирсэн багуудаас хамгийн өндөр чансаатай баг юм. Палестиний шигшээ багийн хамгийн том амжилт гэвэл 2014 онд “AFC Challenge Cup” тэмцээнд түрүүлж байв. Багийн ахлах дасгалжуулагч нь Макрам Дабуб, Багийн ахлагч Абделатиф Бахдари бөгөөд тус багаас шигшээ багтаа хамгийн олон /82/ тоглосон хөлбөмбөгчин юм. Харин багийн мэргэн бууч нь Фахед Аттал /15/ юм байна.

Филиппин улсын шигшээ баг нь дэлхийд чансаагаараа 133-д эрэмбэлэгддэг. Багийн ахлах дасгалжуулагч АНУ-ын иргэн Томас Дули, багийн ахлагч Нэйл Этериже бөгөөд  Английн мэргэжлийн клубүүдэд тоглож байгаа, “Бирмингем” клубт данстай хаалгач юм. Шигшээ багтаа хамгийн олон /108/ Фил Юнгхасбонд бөгөөд багийн мэргэн бууч /52/ юм байна. Мөн Германд төрж өссөн, одоо Бундес лигийн “Бохум” клубт тоглож байгаа Геррит Холтмен нарын шилдэг тамирчид байгаа.

Йемен улсын баг дэлхийд чансаагаараа  151-д эрэмбэлэгдэж байгаа аж. Тус багийн ахлах дасгалжуулагч Адель Амруше, багийн ахлагч Ала Аль-Саси бөгөөд багтаа хамгийн олон /72/ тоглосон тоглогч юм. Харин багийн мэргэн бууч нь Али Аль-Ноно /29/ юм байна.

Дэлхийд чансаагаараа 186-д бичигддэг Монголын шигшээ баг тэмцээний өмнө 28 тоглогчдоос тоглолтод оролцох 23 тоглогчийг зарласан.

-Албаны хүмүүс: Ахлах дасгалжуулагч: Ичиро Оцука, туслах дасгалжуулагч Алан Жиллетт, З.Баттулга,

Хаалгачийн дасгалжуулагч Ю.Сайнхүү, багийн менежер Б.Бадруул, багийн эмч Г.Мөнхзул, Багийн терапест З.Эрдэнэбилэг

Хаалгач:

Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/

А.Сайханчулуун /Улаанбаатар/

Б.Ариунболд /Хаан Хүнс-Эрчим/

Хамгаалагч:

Г.Бат-Оргил /Улаанбаатар/

П.Баярцэнгэл /Төв Буганууд/

Г.Билгүүн /Хаан Хүнс-Эрчим/

Х.Тайванхүү /Улаанбаатар Сити/

О.Оюунбаатар /Улаанбаатар Сити/

Ц.Төмөр-Очир /Дэрэн/

Т.Дөлгөөн /Дэрэн/

Ж.Цогт-Очир /Улаанбаатар/

О.Даваадэлгэр /Дэрэн/

О.Мөнх-Оргил /Дэрэн/

Хагас Хамгаалагч:

М.Төгөлдөр /СП Фалконс/

А.Нармандах /СП Фалконс/

Х.Цэнд-Аюуш /Төв Буганууд/

О.Оюунболд /СП Фалконс/

Б.Батмөнх /Дэрэн/

П.Ууганбаяр /Улаанбаатар/

Г.Ганбаяр /Комарно ФК/

Довтлогч:

Б.Балжинням /Улаанбаатар/

Б.Намсрай /Улаанбаатар Сити/

Н.Наранболд /Төв Буганууд/

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?