ЭМЭГТЭЙ ХҮН ОРОЛЦСОН ГЭМТ ХЭРЭГ 76 ХУВИАР ӨСЧЭЭ

2022-07-19  

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20,125 болж, өмнөх оны мөн үеэс 9,530-аар буюу 89.9 хувиар өсээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,576 (45.4%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1,015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ. Мөн

  • эмэгтэй хүн оролцсон хэрэг 2,760 болж, 75.6 хувиар,
  • хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
  • согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,144 болж, 47.3 хувиар,
  • бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
  • мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.
зураг
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?