Нүүр   /  

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2016-06-28  

УИХ-ын сонгууль, НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр хуулийн дагуу маргааш болох ч өнөөдөр эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн албанд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн саналыг авч эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3,978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө.

Баянзүрх дүүргийн 1-р хороо УИХ-ын сонгуулийн 49-р тойргийн 2-р хэсгийн санал авах байр нийт 4 иргэнээс битүүмжилсэн зөөврийн санал авахаар болжээ. Тэдний хоёр нь өндөр настай хэвтрийн хүмүүс байгаа бол бусад хоёр нь сонгуулийн зохион байгуулагчаар ажиллаж байгаа иргэд юм байна.  

Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даагчдын төлөөлөл буюу ажиглагч нарын хамт битүүмжилсэн хайрцганд дээрх иргэдийн саналыг авах юм. Санал авч, хэсгийн хороонд хүргэж өгөх хүртэл баримтжуулан камерт бичлэг хийж, битүүмжилсэн саналын хуудсыг маргааш сонгуулийн дүнтэй хамт нэгтгэн тоолох ёстой.

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН СОНГУУЛИЙГ ХЭН ӨГӨХ ВЭ?

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй.
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа.
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон. Иргэдээс авна хэмээн заажээ. 

​Санал авах ажиллагаа 9:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

А.САЯН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?