Энгэртээ зүүсэн МАН гэсэн тэмдгийн зүүлтэнд нууц дуран байрлуулсан зөрчлийг илрүүлж, шалгаж эхэллээ. УИХ-ын 49-р тойргийн 14 -р хэсгийн хороо буюу, Баянзүрх дүүргийн 27-р хороо, 102-р сургуулийн спорт зааланд урьдчилсан санал авч байх явцад МАН-ын ажиглагч, өмнө нь тус хэргийн ахлагч асан Нарантуяа гэгч эмэгтэй нууц дурангаар бичлэг хийж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Түүнийг Цагдаагийн хэсэг дээр саатуулан байцааж байна. МАН-аас бүх ажиглагчаа нууц дурангаар хангасан уу? гэх асуудал үүсэж байна.
Ц.БАТТУЯА