Нүүр   /  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Э.БАТ-ҮҮЛ САНАЛАА ӨГЛӨӨ

2016-06-29  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл УИХ-ын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 7-р хэсгийн байранд санал өглөө.

Саналаа өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг анзаарлаа. Хүмүүс иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд оролцох ухамсар өндөр болсонд баяртай байна. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?