Нүүр   /  

Л.ЭРХЭМБАЯР: МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Д.ОЮУНХОРОЛЫН НЭРИЙГ ТАТУУЛАХ ЭРХЗҮЙН ҮНДЭС БҮРДСЭН

2016-06-29  

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Сонгууль хуулийн хүрээнд шударга, эмх журамтай явагдаж, төрөө амар амгалан байгуулах нь зүйтэй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Гэтэл МАН-ын болон бусад намуудын нэр дэвшигчидтэй холбогдсон 60 гаруй зөрчлийг манай төв штабт ирүүллээ. 60 гаруй зөрчил дотор МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой үр дагавар бүхий нэлээд хэдэн зөрчил байна. Тухайлбал нэр татуулах үндэслэл нь бүрдэж шүүхийн шийдвэр гарсан нэг зөрчил байгаа. Энэ нь Баянзүрх дүүрэгт 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагч сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байна. Энэ талаар МАН өчигдөр мэдэгдэл гаргасан. Ингэхдээ нэлээд тэвдэж, худлаа мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд нэр дэвшигч Д.Оюунхорол нь иргэдэд мөнгө, эд зүйл тараагаагүй бөгөөд шүүх цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй байна гэжээ. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрт Иргэн Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хууль зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн нэр бүхий хүмүүст мөнгө тараасан болох нь зөрчлийн материалд авагдсан Атар, Мэндсайхан Наранчимэг, Тамир, Тугмандах, Хишигжаргал нарын тайлбарууд бичлэг бүхий сиди, бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гарчихсан нэр дэвшигчийн нэрийг татах эрхзүйн үндэс бүрдсэн байна.

Мөн Н.Энхзаяа нь Монгол Улсын  Их хурлын ээлжит сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагчаар бүртгэж үнэмлэх олгосон гэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны бичиг энд байна” гэлээ.

-Ч.ХҮРЭЛБААТАРЫН ШТАБЫН ХҮМҮҮС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТАРААХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

“Мөн МАН-аас 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын штабын машинтай хүмүүс их хэмжээний мөнгийг тараах гэж байгаад баригдсан байна. Одоогоор Цагдаагийн байгууллага шалгагдаж байна. Дорнод аймагт 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны штаб сонгогчдыг зохион байгуулалттайгаар автобусаар зөөж байгааг цагдаа шалгаж байна. УИХ-ын сонгуулийн Архангай аймгийн гуравдугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Мөнхбатын хаалтын цуглаан дээр УИХ-ын дарга асан  С.Төмөр-Очир нь Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Гончигдоржийн ухуулагчийг хүн зодсон мэтээр илтид гүжирдэж, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах хууль бус үйл ажиллагаа явуулсныг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банк худалдан авч байгаа энэхүү сайн мэдээг илтэд гуйвуулан санал авах 1998 байрны үүдэн дээр гүтгэлгийн чанартай мессэжүүдийг МАН-ынхан иргэдэд тарааж байгаа талаар манай намын штабт олон гомдол ирж байна. Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН Эрдэнэтийн асуудлаар гүтгэлгийн чанартай сурталчилгаа явуулж сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Ардчилсан нам хуулийн байгууллагад хандана гэлээ. Мөн тэрбээр нийт иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.

 

Ж.МАРАЛ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Өөрсдөө эхэлж пиар болгож зарлачихаад гүтгүүлчих шив. Овоо үгүй бол шаазгай юунд **** вэ? гэж 2016-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?