Нүүр   /  

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

2016-12-23  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулж байсныг өөрчилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 134 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан.

Уг зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж, зөвлөлийн гишүүдээс саналыг нь сонслоо. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцсон юм. ЦЕГ-ын дарга Р.Чингис гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016-2020 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цаашид хийх ажлын талаар илтгэл тавив. Үүний дараа хуралд оролцогчид өөрсдийн саналаа солилцсон юм. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх оюутны байр, сургуулийн эргэн тойронд архи согтууруулах ундаа зарж борлуулж байгаа дэлгүүр олон байгаа нь архидан согтуурахад нөлөөлж байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Энхжаргал хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад удаагүй байхад энэ зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаад талархаж байна. Орон нутгийн салбар зөвлөлийн хүрээнд хамтарсан багийг чадавхижуулах хэрэгтэй” гэсэн саналыг гаргаж байв. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг “Хөгжиж байгаа орнуудад согтууруулах ундааг хүнсний дэлгүүрээс тусдаа зардаг. Иргэд хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ архи, согтууруулах ундаа хараад авах сэдэл төрдөг.Үүнийг дагаад гэр бүлийн орчинд архидалт бий болдог. Тиймээс хүнсний дэлгүүрт архи зарахаа болих хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн хуралд оролцсон төлөөлөгчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн оролцоог хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв зохистой ашиглаж, ухуулга, сурталчилгаа хийх зэрэгт санал нэгдэж байлаа.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?