Нүүр   /  

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ АНХ УДАА ГЭМТ ХЭРЭГ ХЭМЭЭН ХУУЛЬЧИЛЛАА

2017-01-03  

Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг 4 хуульд нэмэлт өөрчлөлт орлоо.

Сүүлийн 5 жил олон салбарын мэргэжилтнүүд хамтран боловсруулахдаа 12 жил мөрдөгдөхөд гарч байсан алдаа эндэгдлээ засаж сайжруулснаар энэ удаагийн хууль онцгой ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болжээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон.  

Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэлийг анх удаа гэмт хэрэг хэмээн хуульчиллаа. Шинэ хуулиар ноцтой үйлдлүүд нь гэмт хэрэг, бусад үйлдлүүд нь захиргааны зөрчил, хүчирхийлэл үйлдэх шинжтэй бол зан үйлд нь нөлөөлөх сургалт гэсэн 3 түвшинд хамгаалах арга замыг тусгаад байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?