Нүүр   /  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН АГААРЫН БОХИРДЛЫГ СУДАЛЖЭЭ

2017-01-09  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын төлөв байдал хоногийн өөрчлөлтийг судлах судалгааг өнгөрсөн оны 12 сарын 10-наас 14-ний хүртэлх хугацаанд Цаг уур орчны шинжилгээний газар болон Грейн Ази Kонсултинг байгаль орчин хэмжил зүйн үндэсний лабораторитой хамтран явуулсан байна.

Судалгааг Сүхбаатар сумын 5 цэгт буюу Ус цаг уур байгаль орчны шинжилгээний албаны байранд 24 цагийн ажиллагаатай автомат хэмжигдэхүүнээр, Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн Өмчит Хувьцаат Компани, Хилийн Мэргэжлийн Алба, Спортын ордон Хороолол гэсэн 4 цэг дээр механик хэмжилтийг 4 цаг тутамд хийжээ. Судалгаагаар Сүхбаатар сум агаарын бохирдол багатай гэж гарсан хэдий ч, цаашдаа хот төлөвлөлтийг зөв хийж, галлагаатай айл өрх албан байгууллага аж ахуй нэгжүүдийн тоог бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Сүхбаатар сумын хэмжээнд  нийт 3318 орчим галлагаатай айл өрх, 5000 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бол аймгийн хэмжээнд 20112 галлагаатай айл өрх, төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 10kв т хүртэлх хүчин чадалтай зуух ашигладаг 288 Аж ахуй нэгж байгууллага тоологдсон байна.

 

 

Миний Монгол ТВ-ээс мэдээллээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?