Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ 3 ЖИЛИЙН ДОТОР 254 ГЭР БҮЛ САЛЖЭЭ

2017-01-11  

Иргэдийн гэр бүлийн талаарх боловсролд муу дүн тавьж байна. Дорнод аймагт гэр бүлийн салалт жилээс жилд өссөөр байна. 35-45 насныхны дунд гэр бүлийн салалт давамгайлах болжээ. Салалтын гол шалтгаан нь гэр бүлийн талаарх мэдлэг боловсрол муутайгаас үүдэлтэй гэж албаныхан үзэж байна.

Хамгийн багадаа гэр бүл болоод 1 жил болоод салж байгаа тохиолдлууд өндөр байна. Гэрлэлтээ цуцлуулж байгаа иргэдээс харахад хөдөө уул уурхайд ажиллах замаар гэр бүлээсээ хол амьдарснаас мөн гэр бүлийн амьдралд нь эцэг эх ах дүү нь хэт их оролцсон гэсэн 2 шалтгаанаар салж байгааг хэллээ. Гэр бүл салалт өсч байгааг бууруулах үүднээс салах магадлал өндөртэй өрхүүдийг сонгон гэр бүлийн боловсрол олгох ажлыг хийх болжээ. Үүнийг дахин давтамжтай хийж байж үр дүнд хүрч байгааг онцоллоо. Харин нэгэнт салж байгаа гэр бүлийн тухайд хүүхдийн эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Эцэг эхийн эдийн засаг, ажил эрхлэлт, хүүхэдтэй харьцаа хандлага зэргийг үндэслэн хэнд нь асран халамжлах эрх олгох эсэхэд үнэлэлт өгөх замаар хүүхдийг гэр бүлийн салалтын улмаас хохирохоос сэргийлж байна. Хэдийгээр хүүхдийг хэн нэгнийх нь асрамжинд өгч байгаа боловч эцсийн дүндээ хүүхэд хайраар дутаж өсч байна. Тиймээс иргэн та эцэг эх болсон л болсон гэр бүлийн боловсролд суралцах шаардлагатай байгаа юм.

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?